Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл

Гэрэгэ системс

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл


ЭМЭГТЭЙ
БИЗНЕС
ЭРХЛЭГЧ

ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ

зураг
Мэдээллийн товхимол
2023 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛ
зураг

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл

Бизнес эрхлэгчид, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд тулгардаг хамгийн том асуудал нь санхүүжилт байдаг.

Монголбанкны ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн хүйсээр ангилсан статистик мэдээллээс харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү урт хугацаатай зээл авдаг ч зээлийн дундаж хэмжээ нь бага байна.

Монголбанкны ЖДҮ эрхлэгч иргэд, ААН-д олгосон зээлийн хүйсээр ангилсан мэдээгээр 2021 оны эцсийн байдлаар 5.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаагаас 64 хувь нь эрэгтэй зээлдэгчийнх, 36 хувь нь эмэгтэй зээлдэгчийнх байна.

Нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ эрэгтэй зээлдэгчийн хувьд 90 сая төгрөг бол эмэгтэй зээлдэгчийн хувьд ойролцоогоор 2 дахин бага буюу 49 сая төгрөг байна. Харин зээлийн дундаж хугацааг авч үзвэл эрэгтэйчүүд дунджаар 31.0 сар, эмэгтэйчүүд дунджаар 34.3 сарын хугацаатай зээл авчээ.

Чанаргүй зээлийн хувь эрэгтэйчүүдийн хувьд 13.2 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 9.6 хувь байна.

Эмэгтэй ЖДҮ эрхлэгчдийн зээлийн чанаргүйдэл бага, эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү урт хугацаатай зээл авч байгаа ч авч буй зээлийн хэмжээ эрэгтэйчүүдийнхээс бага байгаа нь анхаарал татаж байна.

Монгол Улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас 6 нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн үйлчилгээг санал болгож байна.

зураг

ХААН БАНК

  • Зээлийн хэмжээ: 1.0 тэрбум төгрөг хүртэл
  • Зээлийн хүү (жилийн): 18.6% Зээлийн хугацаа: 36 хүртэлх сар
  • Зээлийн хугацаа: 36 хүртэлх сар
  • Барьцаа: 100 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийг хөдлөх хөрөнгө барьцаалж олгоно.

Шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 51 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг
  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 20 болон түүнээс дээш хувийг эзэмшдэг, эсвэл нэг буюу түүнээс дээш эмэгтэй гүйцэтгэх удирдлагатай, төлөөлөн удирдах зөвлөлтэй тохиолдолд 30-аас доошгүй хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлдэг аж ахуйн нэгж, байгууллага
зураг

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

  • Зээлийн хэмжээ: 1.0 тэрбум төгрөг хүртэл
  • Зээлийн хүү (жилийн): 15.0%
  • Зээлийн хугацаа: 36 хүртэлх сар
  • Барьцаа: Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө

Шаардлага:

  • Хувьцаа эзэмшигчдийн 51% ба түүнээс дээш хувьд эмэгтэй хувьцаа эзэмшигч байх
  • Эмэгтэй гүйцэтгэх/ерөнхий захиралтай байх
  • Нийт ажилтнуудын 50% ба түүнээс дээш эмэгтэй ажилтнууд байх
зураг

ХАС БАНК

  • Зээлийн хэмжээ: 500.0 сая төгрөг хүртэл
  • Зээлийн хүү (жилийн): 19.2% - 20.4%
  • Зээлийн хугацаа: 36-60 сар
  • Барьцаа: 50.0 сая төгрөг хүртэл барьцаагүй

Шаардлага:

  • Гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй хүн байх
  • Компанийн 51.0%-аас дээш хувийг эмэгтэй эсвэл эмэгтэйчүүд эзэмшдэг байх
  • ТУЗ-ийн гишүүд болон Удирдлагын багийн аль нэгний хамгийн багадаа 30% нь эмэгтэйчүүд эзэлдэг байх
зураг

ГОЛОМТ БАНК

  • Зээлийн хэмжээ: 100.0 сая төгрөг хүртэл
  • Зээлийн хүү (жилийн): 14.4% - 16.8%
  • Зээлийн хугацаа: 36 хүртэлх сар
  • Барьцаа: 1-12 сар: Дансны орлого
    13-24 сар: Тоног төхөөрөмж, бараа материал
    25-36 сар: Хөдлөх болон Үл хөдлөх хөрөнгө

Шаардлага:

  • Гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй хүн байх
  • Компанийн 51.0%-аас дээш хувийг эмэгтэй эсвэл эмэгтэйчүүд эзэмшдэг байх
  • ТУЗ-ийн гишүүд болон Удирдлагын багийн аль нэгний хамгийн багадаа 30% нь эмэгтэйчүүд эзэлдэг байх

Монгол Улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас 6 нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн үйлчилгээг санал болгож байна.

зураг

ТӨРИЙН БАНК

  • Зээлийн хэмжээ: 200 сая төгрөг хүртэл
  • Зээлийн хүү (жилийн): 15.6%
  • Зээлийн хугацаа: 40 хүртэлх сар
  • Барьцаа: Барьцаа хөрөнгө

Шаардлага:

  • Хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй байх
  • Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувь болон түүнээс дээш хувийг эмэгтэй хувьцаа эзэмшигч эзэмшдэг эсхүл гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй байх
зураг

БОГД БАНК

  • Зээлийн хэмжээ: 100 сая төгрөг хүртэл
  • Зээлийн хүү (жилийн): 21.6%-26.4%
  • Зээлийн хугацаа: 36 хүртэлх сар
  • Барьцаа: Барьцаа хөрөнгө

Шаардлага:

  • Тухайн компанийн 51%-иас дээш хувийг эмэгтэй эсхүл эмэгтэйчүүд эзэмшдэг байх
  • ТУЗ-ийн гишүүдийн болон Удирдлагын багийн аль нэгийг хамгийн багадаа 30% эмэгтэйчүүд эзэлдэг байх

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ

Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж хэн бэ?

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч:

  • 10 хүртэл ажилтантай
  • үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг
  • жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж

Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч:

  • 10-50 хүртэл ажилтантай
  • үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг
  • жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж

Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч

  • 50-200 хүртэл ажилтантай
  • үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг
  • жилийн 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж

Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (2019)

Жижиг, дунд үйлдвэрийн салбарт дараах санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  • Суманд үйл ажиллагаа явуулдаг Хоршоо хөгжүүлэх сан
  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилготой Батлан даалтын сан

Бичил гэсэн ангилалд хамаарч буй ААН-д ЖДҮХС-гаас шууд зээл олгоно. Харин жижиг, дунд ангилалд хамаарч буй бол банкаар дамжуулж зээлд хамрагдах боломжтой.

Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хандаж зээл болон буцалтгүй тусламж хүсэх боломжтой.

ЖДҮХС-ГААС ОЛГОХ ЗЭЭЛҮҮД:

  • 5 жилийн хугацаатай, 3% хүүтэй, ХХААХҮ-ийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-ийг дэмжих зээл
  • Загвар хоршоодыг байгуулах чиглэлээр хамтарсан зээл. Зээлийн хугацаа 5 жил, 5% хүүтэй.
  • Аймгууд өөрийн эх үүсвэрээр бүрдүүлсэн орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих хамтарсан зээл

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗЭЭЛ:

  • Иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчинд 10 сая хүртэл төгрөг
  • Нөхөрлөл хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг
  • Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 50 сая хүртэл төгрөг олгоно.

БАТЛАН ДААЛТЫН САН

Зээлийн батлан даалтын сан нь 1 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй, 10 хүртэл жилийн хугацаатай, жилийн 12-15 хувийн хүүтэй зээлийн 30-60 хувьд батлан даалттай зээлийг санал болгож байна

Батлан даалт гаргах дараалал:

  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч батлан даалт авах хүсэлтээ арилжааны банканд гаргана.
  • Банк зээлийн судалгаа хийнэ.
  • Банкнаас зээл олгох эсэх шийдвэр гаргана.
  • Банк ЗБДС-д батлан даалт гаргуулах хүсэлт илгээнэ.
  • Сан батлан даалтын судалгаа хийнэ.
  • Батлан даалт гаргах эсэх шийдвэрийг сангаас гаргана.