Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиххөнгөлөлттэй зээл
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиххөнгөлөлттэй зээл

Гэрэгэ системс

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиххөнгөлөлттэй зээл


ЭМЭГТЭЙ
БИЗНЕС
ЭРХЛЭГЧ

ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ

зураг
Мэдээллийн товхимол
2023 ОН - ДУГААР 2
зураг

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл

Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг

  • эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь буюу зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай
  • хөрөнгө оруулалтын чиглэлээр жилийн нийт 19 хувь буюу зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ХХААХҮЯ арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,152.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1597 иргэн, аж ахуйн нэгжид 361.43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс 219.1 тэрбум төг нь эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр олгожээ.

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг салбараар нь авч үзвэл

  • газар тариалангийн чиглэлээр 1206 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг
  • мал аж ахуйн чиглэлээр 111 иргэн, аж ахуйн нэгжид 26.88 тэрбум төгрөг
  • хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байна.

Зээлдэгчдэд тавигдах шаардлага:

  • Газар тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид plant.mofa.gov.mn/ цахим системд бүртгэлтэй байх ёстой бөгөөд бусад хүнс, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид ХХААХҮЯ-ны зээл авах боломжтой харилцагчийн жагсаалтад багтсан байх
  • Хүнс, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зээлийн төрөл тус бүрд тавигдах шаардлагыг хангасан байх
  • Газар тариалан эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хувьд өмнө нь ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх боломжтой.
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх
  • Зээлийн зарцуулалтыг бэлэн бусаар шилжүүлэхийг зөвшөөрсөн байх
  • Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авсан муу зээлийн түүхгүй байх
  • Бусад нөхцөл шаардлагад банкны бизнесийн зээлийн холбогдох шаардлагууд багтана.

Зээл хэрэгжих хугацаа: 2023.12.31-ийг дуустал

зураг
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээлийн бүтээгдэхүүн

Капитрон банк, cu, зээлийн батлан даалтын сан хамтарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээлийн бүтээгдэхүүн гаргажээ.

CU-гийн франчайзингийн эрх хүсэгч зээлийн шаардлага хангасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Капитрон банк зээл олгох бөгөөд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах юм.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
зураг

Зээлийн хэмжээ:

  • 100 сая төгрөг хүртэл

Хугацаа:

  • 60 сар хүртэл

Жилийн хүү:

  • 8.88%

Харилцагчийн хадгаламж (барьцаа):

  • 30%

Батлан даалтын хэмжээ:

  • 60 сая төгрөг хүртэл

Мэдээлэл авах утас:
1800-2020

зураг
УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2023

Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсаас олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, ХАА-н тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсролын салбар, модны үйлдвэр, ус цэвэршүүлэх төхөөрөмж, тээвэр ложистик зэрэг улсын хэмжээний томоохон үйлдвэрлэгчид, экспортлогчид болох 70 гаруй аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирж оролцоно.

Бизнес эрхлэгчид Та бүхэн түнш байгууллага хайж байгаа бол Мишээл экспог зорин бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор үзэж, танилцан түнш болох боломжтой.

Бүртгүүлэх: Линк

Зохион байгуулагч: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

Хэзээ: 2023 оны 9 дүгээр сарын 28-аас 10-р сарын 01

Хаана: “Мишээл Экспо” төв

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 20

Холбогдох утас: 976-77277070/4/, 99106084