ЭМЭГТЭЙ
БИЗНЕС
ЭРХЛЭГЧ
ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ
Мэдээллийн товхимол
"Олон улсын худалдааны ерөнхий сургалт"
Видео хичээл
Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслөөс бэлтгэсэн видео хичээлүүдтэй танилцана уу.
Хөтөлбөр:
- Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
- Монгол Солонгосын эдийн засгийн түншлэл
- Япон, БНСУ-ын хорио цээрийн шаардлага
- Европын холбооны хөнгөлөлтийн систем
- Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)
Хөтөлбөр:
- Экспортын цикл
- Экспортын менежмент
- Экспортын баримт бичиг
- Инкотермс 2020
- Олон улсын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ
- Олон улсын худалдааны хэлэлцээрүүд
- Монгол Улсын татвар, гаалийн эрх зүйн орчин
BPN болон ХААН Банк хамтарсан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн удирдлагын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээг цогцоор нь олгох “Хөгжлийн хөтөлбөр“ ээлжит элсэлтээ авч эхэллээ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг 95954295 утсаар холбогдон авах боломжтой.
АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ
Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд гэхэд сарын 50 мянган төгрөгийн цалинтай. Өндөр настай аав, ээжээ удаан хугацаанд асрах бол эмэгтэйчүүд ажлын байраа орхихоос өөр аргагүй болдог. Энэ мэтчилэн асрахуйн ажлын гол ачаалал эмэгтэйчүүдэд ноогдож, үүнийг нь нийгэм жам ёсны үүргээ гүйцэтгэж байгаа мэтээр хүлээн авдаг хэвээр байна. ...
Дэлхийн өрсөлдөх чадварын төв, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “ДЭЛХИЙН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ТАЙЛАН 2023” судалгааны үр дүнгээс
Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2023”-ыг танилцуулав. 2023 оны судалгаанаас харахад авьяас, ур чадварын эрэмбээр Швейцар улс тэргүүлсэн хэвээр байна. Авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл (62-рт), Бразил (63-рт), Монгол (64-рт) тус тус эрэмбэлэгджээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Макро эдийн засгийн тойм“ 2023/08 сар
ДНБ, 2023 оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөний -1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
Дэлгэрэнгүй унших