ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДЭГТ
ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДЭГТ

Гэрэгэ системс

ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДЭГТ


ЭМЭГТЭЙ
БИЗНЕС
ЭРХЛЭГЧ

ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ

зураг
Мэдээллийн товхимол
2023 ОН - ДУГААР 4
зураг

ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДЭГТ

Дэлхий дахинд олон улс орнууд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуульчлан эмэгтэй бизнес эрхлэгчдэд анхаарал хандуулж байна. Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлох “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн баригдаад буй.

Харин бизнесийн зах зээлд Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Women Owned” тохирлын тэмдэгтийг нэвтрүүлжээ. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэж байна.

АЗИЙН САН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН БӨӨНИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН В2В ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА.

Азийн сан нь Give2Asia, Lotus Circle Funds-ийн санхүүжилтээр Гэрэгэ Системстэй хамтран хөгжүүлж буй нийлүүлэлтийн нэгдсэн B2B платформыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд танилцууллаа.

Энэхүү B2B платформ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нийлүүлэлтийн сүлжээ, бөөний худалдааг дэмжих, маркетплейс үүсгэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг хүргэх, дижитал боловсрол олгох, В2В бөөний худалдан авалтыг нэг дороос хийх боломжуудыг бий болгох ажээ.

Уг платформын зорилго нь Монгол Улсын нийслэл хот болон хөдөө орон нутгуудад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг холбох, сүлжээ байгуулах, дэмжлэг авах, эмэгтэйчүүдэд ханган нийлүүлэлтийн сүлжээг сурталчлах зорилгоор хүртээмжтэй, хялбар онлайн платформыг хөгжүүлэхэд орших бөгөөд урт хугацаанд төлбөрийн нэгдсэн систем, санхүүжилтийн боломжуудтай холбоход оршино.

зураг

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТТАЙ БИЗНЕСИЙН НОГООН ЗЭЭЛ

Энэхүү зээл нь ногоон бизнесийг дэмжих замаар барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой

Зээлийн хэмжээ: 2 тэрбум хүртэл
Батлан даалтын хэмжээ: 1.2 тэрбум хүртэл
Зээлийн хугацаа: 9 хүртэлх жил
ЗБДС- ийн батлан даалтын хувь: 60%
Зээлийн хүү: 10.0% /жилийн/
Тавигдах шаардлага: ХХБ-ны “Тогтвортой санхүүжилтийн хамрах хүрээ”-д багтсан төсөл, хөтөлбөрүүд болон ЗБДС-ын хориглох жагсаалтад багтаагүй төсөл хөтөлбөр байх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах
зураг
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Макро эдийн засгийн тойм“ 2023/10 сар

ДНБ-ий хэмжээ 6.9 хувь өсөв
2023 оны 3-р улиралд ДНБ-ий хэмжээ оны үнээр 46.5 их наяд төгрөгт хүрч, 6.9 хувиар өслөө. Үүнд Уул уурхай олборлолтын салбар 28.6 хувь, тээвэр агуулахын үйл ажиллагааны салбар 66.4 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

Дэлгэрэнгүй унших зураг зураг