Та хосын эрүүл бус харилцааны шинж тэмдэгүүдийн талаар мэдэх үү?
Хэдий та хамтрагчдаа хайртай хэдий ч эвгүй, тухгүй санагдаж байна уу?
Харилцааны асуудлаа хэрхэн шийддэг вэ, гарах гарц хайхгүйгээр нэгнээ буруутган өөлдөг үү?
Хосын эрүүл бус харилцаа нь зөвхөн хүчирхийлэлтэй харилцаагаар
хязгаарлагдахгүй бөгөөд энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүдсэн хосын
хэн нэгний сонголтоор хийсэн ухамсарт үйлдэл юм. Хосын эрүүл бус харилцаа нь харилцан нэгэндээ итгэхгүй байх, хувийн орон зайг үл тоомсорлож, хил хязгаарыг үл хүндэтгэх, оршихуй болоод нэр хүндийг нь дорд үзэх, эрх мэдлээ урвуулан
ашиглан хосынхоо бүхий л үйлдлийг хянахаас, бүр цаашлаад бодол, мэдрэмжийг нь хянах, хардах зэрэг орно.
Та эдгээр мэдээллийг энэхүү дугаараас сонсоорой.