Та өөртөө өндөр шаардлага тавьдаг уу? Өндөр хүлээлт, шаардлага таны
амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Өөртөө хатуу хандана гэдэгт ямар
хандлага, зан үйл багтдаг вэ? Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл болон
амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, үүнийг зогсоож болох эсэх талаар энэ
дугаар ярилцлаа.
Танаас шалтгаалаагүй ямар нэгэн зүйл боллоо гэхэд та өөрийгөө эхлээд шууд буруутгадаг уу? Та өөртөө хэт, сөргөөр шүүмжлэлтэй ханддаг уу? Та өөрийгөө
ямар нэг болсон зүйлээс болж шийтгэдэг үү? Жижиг байсан ч хамаагүй өөрийн хийсэн алдааг үргэлж бодоод байдаг уу, тэр бодлоосоо та салж чадахгүй байна уу? Эргэн тойрондоо байгаа эерэг зүйлийг та харж чадахгүй байна уу?
Хэрэв эдгээр асуултууд тантай ойрхон санагдаж байвал та энэхүү дугаарыг
сонсож өөртөө эргэцүүлэл хийгээд нэг үзээрэй.
Green Balloon · Зүрхээ Сонс 37: Та өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг уу?