Жендэр гэж юу вэ?
Жендэр гэж юу вэ?

Хөөрхөнзүрхнүүдийн аян

Жендэр гэж юу вэ?


Жендэр бол эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хувьд нийгмийн болон соёлын хувьд тодорхойлогдож байгаа ялгаанууд юм. Бид биологийн хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй болж төрдөг ба эрэгтэй, эмэгтэй байхад суралцах ёстой болдог. Түүний хүрээнд суралцах зан үйлийн хэв загварууд нь нийгмээс нийгмийн хооронд харилцан адилгүй. Үүнийг нийгмийн хүйс буюу жендэр гэнэ. Дийлэнх нийгэмд хоёр жендэр байх боловч түүнээс олон байх нь бий. 


Бид төрөхдөө эрэгтэй болон эмэгтэй төрдөг. Бидний хүйсийг илэрхийлэх эрхтэн ялгаатай бөгөөд энэ нь хүүхэд төрөхөд түүний бие махбодын өгөгдөл болох хромосом, даавар нөхөн үржихүйн дотоод ба гадаад эрхтэнд үндэслэгддэг. Үүнийг биологийн хүйс гэнэ.