Жендэрийн ялгаварлан гадуурхалт
Жендэрийн ялгаварлан гадуурхалт

Хөөрхөнзүрхнүүдийн аян

Жендэрийн ялгаварлан гадуурхалт


Жендэрийн ялгаварлан гадуурхалт (мөн сексизм, хүйсээр ялгаварлан гадуурхалт гэхчлэн нэрлэдэг) гэж хувь хүнийг аль нэг хүйсэд харьяалагддагаас нь болж амьдралын аль нэг хүрээнд ялгаварлан гадуурхахыг хэлнэ. Жендэрийн ялгаварлан гадуурхалт нь жендэрийн үүргийн тухай уламжлалт хэвшмэл ойлголтод суурилдаг. Жишээ нь: Эмэгтэйчүүд хүйсээсээ шалтгаалж, эрэгтэйчүүдээс бага цалин хөлс авах, цалин хөлсний үнэлгээ доогуур ажлыг эмэгтэйчүүдэд хамааруулан ажилд авах нь ялгаварлан гадуурхалт юм. Жендэрээр ялгаварлан гадуурхах нь олон төрлийн ялгаварлан гадуурхалттай холилдсон байх нь бий. Жишээлбэл арьс өнгө, яс үндэс, махбод болон оюуны бэрхшээл, нас, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, амьдралын түвшин болон ДОХ-оор ялгаварлах зэрэг бусад хэлбэрүүдтэй хамт холилдон оршдог.



Жендэрийн ялгаварлан гадуурхалтын тохиолдлууд:

  • Эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлдэг биологийн, нөхөн үржихүйн үүргээс нь шалтгаалан ажилд авахаас татгалзах,
  • Хүйсийн баримжаа, илэрхийлэл болон аль эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд давамгайлагч соёл, нийгмийн хэм хэмжээнд багтдаггүй хүмүүсийг гадуурхах, Тухайлбал “Эр, эм нь мэдэгдэхгүй, Эр хүн болж төрсөн бол эр хүн шиг байгаач” гэх зэргээр буруутгах, гадуурхах,
  • Эмэгтэй учраас удирдах түвшинд ажиллаж чадахгүй,
  • Эр хүн байж уйллаа, гоншигнолоо,
  • Дархан бэр, уран бэр зэргээр хүүхдийн хүйсээс шалтгаалан ялгаварлах,
  • Охидын үзлэг зохион байгуулах
  • Гэр бүлээс гадуурх харилцаа нь эмэгтэй хүн хичээгээгүй болохоор бий болдог,
  • Гэр бүлийн хүчирхийлэлд хүчирхийлэл үйлдэгчийг буруутгахаас илүү тэвчсэн, хохирогч болсон эмэгтэйчүүдийг буруутгадаг.