Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр нь хөдөлмөрийн харилцаанд оролцож буй хүн бүрийн ялгаатай хэрэгцээнд тохирсон бодлого, хүртээмжтэй ээлтэй орчинг ойлгоно. Түүнчлэн жендэрийн тогтсон хүрээнээс гадуурх бүлгүүд (жишээ нь залуучууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИК+ хүмүүс болон үндэстний, шашны цөөнх, уугуул иргэд)-ийн ялгаатай хэрэгцээ шаардлагыг ч мөн тусгадгаараа бүгдэд ээлтэй ажлын байр юм.
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр
- Хөхүүл эмэгтэйд зориулсан хүүхэд хөхүүлэх өрөөтэй байх
- Бага насны хүүхэдтэй бол гэрээсээ ажиллах уян хатан ажлын зохицуулалттай бай
- Хүн бүрийн ялгаатай хэрэгцээнд тохирсон ариун цэврийн өрөөтэй байх. Жишээ нь эмэгтэйчүүдийн биологийн үүрэг, хэрэгцээнээс шалтгаалж эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс илүү тоогоор төлөвлөх
- Сургууль, цэцэрлэг тарах цагт тохирсон ажлын уян хатан нөхцөлийг бий болгох
Жендэрийн мэдрэмжгүй ажлын байр
- Цай, кофе зөөх ажлыг зөвхөн эмэгтэй хүнээр хийлгэх
- АББД-ын эсрэг бодлого, зохицуулалт байхгүй
- Удирдах албан тушаалын хүмүүс нэг хүйс давамгай байх
- Бага насны хүүхэдтэй болон ганц бие эцэг, эхчүүдийг илүү цагаар ажиллахыг шаардах
- Оффисын зохион байгуулалт зөвхөн нэг хүйсийн хэрэгцээнд тохирсон байх - Оффисын дотоод температур хэт хүйтэн байх буюу эрэгтэй хүний бие эмэгтэйчүүдийнхээс 1-2 градусаар халуун байдаг учраас ихэнх ажлын байрт агааржуулагчийг эрэгтэй хүнд тухтай байхаар тааруулж, эмэгтэйчүүд даардаг гэх мэт.