Жендэрийн мэдрэмжтэй асрахуйн хөдөлмөр
Жендэрийн мэдрэмжтэй асрахуйн хөдөлмөр

Хөөрхөнзүрхнүүдийн аян

Жендэрийн мэдрэмжтэй асрахуйн хөдөлмөр


Асрахуйн хөдөлмөр: “Нийгмийн нөхөн хадгалагдах үйл явцын нэг хэлбэр”, түүний дотор гэрийн болон гадна аль, аль орчин нөхцөлд “бусдын бие махбодын, нийгмийн болон сэтгэл санааны асран халамжлуулах хэрэгцээг хангах болон харж хандахад оролцож буй” үр бүтээлтэй үйл ажиллагааг хэлнэ.


Асрахуйн хөдөлмөр эрхлэгч: Нэг эсвэл хэд хэдэн хүнд бие махбодын, сэтгэл зүйн, сэтгэл санааны болон хөгжлийн хэрэгцээгээ хангахад нь тусалж буй хүнийг хэлнэ. Асрахуйн хөдөлмөр нь хөлстэй ч, хөлсгүй ч байж болно. Асрахуйн хөдөлмөр нь нийтийн болон хувийн салбар, албан болон албан бус эдийн засгийн аль алиныг дамнан, төрөл бүрийн орчин нөхцөлд оршиж байна.


Асрахуйн хөлсгүй хөдөлмөр эрхлэгч: Өрх гэр дотроо, эсвэл өөр өрх гэрт амьдарч байгаа гэр бүлийн гишүүнд асрахуйн болон бусад дэмжлэгийг төлбөр, хөлсгүй үзүүлж байгаа хүнийг хэлнэ. Эмэгтэйчүүд ажилласан цагийн хувьд хамгийн их асрахуйн хөдөлмөр эрхэлдэг бөгөөд дэлхий дахинаа хөлсгүй асрагч нарын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.


Хөлсгүй асрахуйн үйлчилгээ үзүүлэгчид: Өрх гэр дотроо, гэр бүлийн гишүүдийн сайн сайхны төлөө төлбөр хөлсгүй үзүүлдэг бүхий л үйлчилгээг хэлнэ. Түүний дотор хүн асрах, гэрийн ажил хийх зэрэг багтана. Нийтлэг жишээ нь хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ хийх, хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өвчтэй хүмүүсийг харж, асрах зэрэг болно. Гэхдээ тэд асрахуйн үйлчилгээ үзүүлж байгаа боловч салбарын албан, албан бус хэвшилд ажиллаагүй учир бид асрахуйн үйлчилгээ үзүүлэгчид гэж тодорхойлж юм. (Ази, Номхон далайн орнууд дахь асрахуйн даацтай  экосистемийн төлөө, Азийн сан, 2022)


Жендэрийн мэдрэмжтэй асрахуйн хөдөлмөр: Гэр бүлийн бүх гишүүд хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ хийх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй гэр бүлийн гишүүнээ асарч халамжлах зэрэг бүх ажлыг гэр бүлийн гишүүд жендэрээс үл хамааран хамтдаа хийдэг байхыг хэлнэ.


Жендэрийн мэдрэмжгүй асрахуйн хөдөлмөр: Гэр бүл доторх бүхий л ажил болох бусдыг асарч халамжлах, хоол хийх, цэвэрлэгээ хийх ажлыг зөвхөн эмэгтэй хүнд хамааралтай ажил хэмээн даатгах, үүргээс хуваалцахгүй байх явдал юм.