Хүний эрхийг хүндэтгэх нь дан ганц ёс суртахууны асуудал төдийгүй шударга, хүртээмжтэй, тогтвортой орчинд ажиллахыг зорьж буй ямар ч бизнесийн хувьд заавал дагаж мөрдөх шаардлагатай үндсэн зарчим юм. Үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэж, жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, зар сурталчилгааны бодлогыг нэн тэргүүнд тавьж чадаагүй бизнесийн байгууллага нь ажилтнууд, хэрэглэгчид болон ойр орчмын иргэдийн эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.
Жендэрийн мэдрэмжтэй сурталчилгаа, маркетингийн зарчим:
- Бүх хүн (нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, нийгмийн статусаар ялгаатай) ижил үнэ цэнэ, нийгэмд эзлэх байр суурьтай, хүндэтгэлтэйгээр харуулдаг,
- Бусдад хор хөнөөлтэй, хүмүүсийн сонголтыг хязгаарласан, хүмүүсийн тухай хэвшмэл ойлголт буюу жендэрийн хэвшмэл ойлголтыг бататгаж, харуулахаас зайлсхийдэг,
- Эмэгтэй хүнийг объект болгох, хүнийг үл хүндэтгэсэн агуулга, дүрслэл, эрэгтэй хүнийг давамгай байдал, эрх мэдэлтэйгээр харуулахаас зайлсхийх (Gender equality in advertising & communication guidelines, City of Melbourne, Women’s Health Victoria, 2022)
- Хүн бүрийн ялгаатай байдалд тохирсон хүртээмжтэй агуулга, илэрхийлэмж, тохируулгатай
Жендэрийн мэдрэмжтэй сурталчилгааны жишээ:
- Гэр ахуйн барааг ямар ч хүйс, насны хүн сурталчилж болно,
- Сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы орчуулга оруулсан байх, уг дохионы орчуулгын хэмжээ, стандартад нийцсэн байна,
- Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан баррель үсгэн тэмдэглэгээтэй, үг, үсэг харагдахуйц том хэмжээтэй
- Бизнес эрхлэгч, амжилттай удирдагчийг зөвхөн эрэгтэй, нас тогтсон хүнээр төлөөлүүлдэггүй байх.
Жендэрийн мэдрэмжгүй сурталчилгааны жишээ:
- Бүх хүн хэрэглэх боломжтой бараа бүтээгдэхүүнийг нэг жендэрээр, жендэрийн хэвшмэл ойлголтоор харуулдаг. Эрэгтэй хүн машин, алкохол сурталчилдаг бол эмэгтэй хүн гэр ахуйн бараа сурталчилдаг.
- Охид, эмэгтэйчүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг ЯГААН, эрэгтэйчүүдэд ЦЭНХЭР өнгөөр илэрхийлэх
- Цахим эрин үед шилжиж байна гээд бусад хүмүүсийн ялгаатай хэрэгцээг харгалзахгүйгээр үйлчилгээний болон төлбөрийн нөхцөлөө 100% цахимд шилжүүлж, бэлэн мөнгөний гүйлгээг халах
- Гэр бүл дэх үүрэг, хуваарийг жендэрийн хэвшмэл ойлголтоор харуулдаг. Эхнэр, ээж гал тогоонд хоол хийж байхад, эрэгтэй гишүүн буйдан дээрээ ТВ үзээж сууж байгаагаар дүрслэх гэх мэт.