Бизнес эрхлэгч эмэгтэй танд
- Ажил, амьдралын тэнцвэртэй байдал алдагдах,
- Ажлаас халшрах хам шинж ажиглагдах,
- Бизнес эрхлэхтэй холбоотой дарамт, шахалтууд
- Удирдлага, манлайлалтай холбоотой шийдвэр гаргалтууд гэх зэрэг асуудлууд тулгарч сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаагаа анзаарвал мэргэжлийн сэтгэл зүйчдэд хандаарай.
Энэхүү асуудлуудыг даван туулалгүйгээр танд туслах хэн нэгэн бий гэдгийг үргэлж санаарай.
Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төв нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан үнэ төлбөргүй сэтгэл зүйн үйлчилгээг хүргэж эхэллээ.
Бизнес эрхлэгч эмэгтэй та сэтгэлээ уудлаж, дотроо онгойлгомоор байна уу? Асуудлыг хүндрэхээс нь өмнө мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцахыг урьж байна.
Нууцыг чандлан хадгалах мэргэжлийн сэтгэл зүйчидтэй 9581-7678 дугаараар 24 цагийн турш холбогдох боломжтой.
Энэхүү үнэ төлбөргүй үйлчилгээ нь технологи болон дижитал инновацаар дамжуулан Монгол улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Бизнесээс Бизнес (B2B)-рүү дижитал платформ (Business-to-Business платформ) хөгжүүлэн дэмжих зорилготой төслийн хүрээнд хэрэгжиж байна.