Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд та өөрийн сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлаа таньж мэдэн, мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсанаар дараах эерэг өөрчлөлтүүдийг бий болгох боломжтой.
- Манлайллын ур чадвараа нэмэгдүүлэх
- Стрессээ үр дүнтэй зохицуулах
- Ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах
- Өөртөө итгэх итгэл, уян хатан байдлыг нэмэгдүүлэх
Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төв нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан үнэ төлбөргүй сэтгэл зүйн үйлчилгээг хүргэж байна.
Бизнес эрхлэгч эмэгтэй та сэтгэлээ уудлаж, дотроо онгойлгомоор байна уу? Асуудлыг хүндрэхээс нь өмнө мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцахыг урьж байна.
Нууцыг чандлан хадгалах мэргэжлийн сэтгэл зүйчидтэй 9581-7678 дугаараар 24 цагийн турш холбогдох боломжтой. Мөн https://b2b.wbc.mn/-д бүртгүүлэн сэтгэл зүйн үйлчилгээ хэсгээс цаг аван үйлчлүүлээрэй.
Энэхүү үнэ төлбөргүй үйлчилгээ нь технологи болон дижитал инновацаар дамжуулан Монгол улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Бизнесээс Бизнес (B2B)-рүү дижитал платформ (Business-to-Business платформ) хөгжүүлэн дэмжих зорилготой төслийн хүрээнд хэрэгжиж байна.