Ажлын байран дахь бэлгийн дарамт одоог хүртэл зарим байгууллагад байсаар байгаа нь харамсалтай. Бизнес эрхлэгч хэн ч бай, энэхүү үйлдлийн эсрэг маш хүчтэйгээр дуугарч, зогсоох ёстой. Маш тодорхой, ойлгомжтой бодлого хэрэгжүүлж, ажилтнуудаа тогтмол сургалтад хамруулж, тохиолдол гарсан тохиолдолд аюулгүй мэдээллэх системээр хангах нь ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чухал алхамууд юм.
Бэлгийн дарамтын шинж тэмдгүүдийг танин мэдэж ялгах нь маш чухал.Үүнд:
- Биед хүрэх ялангуяа хөх, бэлхүүс, нуруу, хүзүү, гуя, өгзөг зэрэг хувийн хэсгүүдэд хүрэх,
- Хувийн орон зайд дахин дахин халдах, ойроос харьцах, ширтэх
- Бэлгийн сэдэлтэй хошигнол хийх,
- Чат, мессенжерээр бэлгийн сэдэлтэй зураг, бичлэг, мессэж явуулах
- Оройн цагаар уулзая гэж санал тавих
- Томилолтоор явах үед буудлын өрөөндөө дуудах